Узбекистаны ширэн бээлийтнүүд боксын ДАШТ-д тэргүүлэв


Оросын Екатеринбург хотноо сонирхогчдын боксын 20 дахь удаагийн ДАШТ болж өндөрлөвБоксын түүхэнд хамгийн их буюу 78 орны 365 боксчин оролцосн нь тус тэмцээний нэг онцлог байв.

Узбекистаны ширэн бээлийтнүүд ДАШТ-д гурван алт, тус бүр нэг мөнгө, хүрэл, нийт таван медаль хүртэн багаараа тэргүүлжээХарин рингний эзэн Оросын баг тамирчид гурван алт, нэг хүрэл медальтайгаар удаалсан байна. Хамгийн их медальтай(нэг алтнэг мөнгө, дөрвөн хүрэл, нийт зургаа) Казахстан медалийн чанараар гуравт бичигдэв.Нэгэн цагт сонирхогчдын боксоор тэргүүлж явсан Куба тус бүр нэг алт, мөнгө, хүрэл медальтайгаар дөрөвт оржээ.

Ер нь тус тэмцээнээс 15 орны боксчид медаль хүртсэн ба манай ширэн бээлийтнүүдээс 57 кг-ын жиндЭ.Цэндбаатар хүрэл медалийн эзэн болсон юм.

Н.Түвшин

 

Сэтгэгдэл бичих