80 жилийн ой нь тохиож буй “Бэтмен”-ий бэлгэдлийг дэлхийн 13 хотын барилгуудад гэрлээр дүрсэлнэ

​80 жилийн ой нь тохиож буй супер баатар “Бэтмен”-ий бэлгэдлийг дэлхийн 13 хот буюу Берлин, Барселон, Йоханнесбург, Лондон, Лос Анджелес, Мелбурн, Мехико, Монреал, Нью-Йорк, Парис, Ром, Сан Паулу, Токиогийн барилгуудад гэрлээр дүрслэх тухай тус баатрыг зохиосон АНУ-ын “DC Comics” хэвлэлийн газраас мэдээлжээ.

​“DC Comics”-ийн мэдээлэлд түүнчлэн, “Бэтмен нь үе үеийн шүтэн бишрэгчдийнхээ хувьд шударга ёсыг хамгаалагч зоригт баатрын илэрхийлэл болсоор ирсэн билээ. 1939 оны “Detective Comics” зурмал комикс сэтгүүлийн 27 дахь дугаарт анх гарснаасаа хойш Бэтмен шоу бизнесийн бүхий л талбарт ул мөрөө үлдээсээр байна” гэжээ.

​ Бэтмен нь зохиомол Готэм сити хотод гэмт хэрэгтнүүдийг мөрдөн мөшгигч комикс цувралын супер баатар билээ. Кино дэлгэцнээ Бэтмений дүрийг Майкл Китон, Вэл Килмер, Жорж Клуни, Кристиан Бейл, Бен Аффлек нар бүтээж байв.

Н.Түвшин

 

Сэтгэгдэл бичих