Нийтийн тээврийнхэнд хугацаатай үүрэг өгөв

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнгөрсөн баасан гаригт (2019.09.20)нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газарт ажиллаж, өнгөрсөн дөрөвдүгээр сард өгсөн хугацаат үүрэг даалгаврын биелэлт, хэрэгжилтийн явцыг шалгалаа. Нийтийн тээврийн үйлчилгээний газрын удирдлагууд “Өнөөдрийн байдлаар нийслэлд 800 гаруй автобус үйлчилгээнд явж байна. Өглөө, оройдоо ачааллын цагуудад 100 автобус нэмэлтээр гаргаж байгаа. Энэ сард багтаан дахин 100 автобусаар хүчин чадлаа нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Нийтийн тээврээс орж байгаа орлогоо бүрэн хянаж чадахгүй байна. Машин/цагийн зардлаа багасгах үүднээс зарим чиглэлийн автобусны тоог ачаалал бага үеэр хасаж байгаа” хэмээн танилцуулав. Хотын Захирагчийн өгсөн үүрэг даалгаврын биелэлт тун хангалтгүй, өөрсдөө менежмент, зохион байгуулалт огт хийгээгүй байгаад шүүмжлэлтэй хандаж байв. Түүнчлэн иргэдийн зүгээс сүүлийн нэг сар гаруй хугацаанд автобусны хоорондын зай хол, автобусны хүрэлцээ тун бага байгаа, жолооч, хянагч нарын зан харилцаа доголдолтой байна гэсэн гомдол маш ихээр ирж буйг Нийтийн тээврийн үйлчилгээний газрын удирдлагуудад сануулсан юм. Энэ бүх асуудалд яаралтай зохион байгуулалт хийж, иргэдийг ая тухтай зорчих бүхий л боломж бололцоог бүрдүүлэхийг чиглэл болгон дахин нэг сарын хугацаатай үүрэг өглөө.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Өөөөөө - 182.160.34.172019-09-22 13:41:42

Хариуцлага тооцож одоо байгаа дарга нарыг зайлуулахгүй үүрэг даалгавраа дахин өгөөд ингэж сунгаад байхаар яаж ч ажил сайжрах билээ дээ. Чаддаг хүмүүс зөндөө байгаа шдээ

цээгий - 64.119.25.492019-09-22 10:27:56

Автобусанд хүмүүс бэлэн мөнгөөр их явж байна, Картынхаа үнийг 1000 болгоод бүх хүнийг картаар зохицуулаач, Жолооч нар бэлэн мөнгөө аваад шууд кармаалж байна , энд арга хэмжээ авна уу