Халх голын дайнд оролцсон 100 настай ахмадад хүндэтгэл илэрхийлэв

Халх голын дайнд оролцож байсан ОХУ-ын Буриад Улсын Улаан-Үд хотноо оршин суугаа 100 настай ахмад дайчин Ковалев Ефрем Андреевичид Монгол, Оросын дипломатууд хүндэтгэл илэрхийлээд, Халх голын дайны ялалтын 80 жилийн ойн медаль, дурсгалын зүйл гардуулав. 

Монгол Улсаас ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд хотноо суугаа ЕКГ-аас ахмад дайчин Ковалев Ефрем Андреевичид хүндэтгэл илэрхийлэх санаачилга гаргаж, Монголоос Консул Д.Ганболд, дэд консул М.Ганхүү, Оросоос тус улсын ГХЯ-ны Улаан-Үд дэх төлөөлөгчийн 3 дугаар нарийн бичгийн дарга Шагдарова Ксения, Буриадын Нийгмийн халамжийн байгууллага, Ахмад дайчдын холбоо, мэдээллийн хэрэгслийн төлөөлөл оролцлоо.

Ковалев Ефрем Андреевич нь 1919 оны тавдугаар сарын 5-нд Бичурск дүүргийн Большой Куналей тосгонд тариачны гэр бүлд төрсөн. Улаан-Үд хотод эцэг эхийн хамт 14 настайдаа ирсэн. Тэрбээр гараашийн механикч, жолооч мэргэжилтэй байжээ. Түүнийг автомашинаар ачаа зөөлгөх зорилгоор 1939 онд Халх гол руу дайчилжээ.

Сэтгэгдэл бичих