"Сайхан мэдээ унших уу" Өнгөрч буй долоо хоногт болж өрнөсөн сайхан үйл явдлууд

Bataar.mn сайт нийгмийнхээ саар муугийн эсрэг нийтлэлийн бодлогоо хатуу зарчимтай байлгадаг ч, сайн сайхныг хөхүүлэн дэмжиж “7 хоногт болж өрнөсөн сайхан үйл явдал”-уудыг тоймлон хүргэдэг билээ. Нийгмийн сүлжээгээр явж буй мэдээллийн дийлэнхийг сөрөг мэдээ мэдээлэл эзэлж буй энэ цагт уншигч та бүхэндээ долоо хоногт болж өрнөсөн сайхан үйл явдлуудыг хүргэж байна.

Өнгөрч буй долоо хоногт салбар салбарын  хүрээнд сайхан үйл явдалууд өрнөлөө

Долоо хоног болгон чамлалтгүй сайхан амжилт гаргадаг спортын салбарынхаа сайхан мэдээг эхэнд хүргэе. Паралимпын хүрэл медальт, дэлхийн аварга, Гавьяат тамирчин Э.Содномпилжээ энэ жилийн наймдугаар сард Казахстаны Нур-Султан хотод болсон пара пауэрлифтингийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн -107 кг-д 247 кг өргөн түрүүлэхдээ дэлхийн дээд амжилт шинэчилсэн. Тэгэхдээ тэрбээр өөрийнхөө өмнө нь эзэмшиж байсан дээд амжилтыг гурван кг-аар ахиулсан.

Гавьяат тамирчин Э.Содномпилжээгийн Казакстан улсад үзүүлэсэн амжилтыг “Гиннесийн ном”-д албан ёсоор бүртгэв.

Мөн Казахстанд үргэлжилж буй “Нур-Султан 2019” чөлөөт бөхийн ДАШТ-ээс Монголын багийн олимпын хоёр дахь эрхийг Хөдөлмөрийн баатар, олимпын хүрэл медальт, дэлхийн хошой аварга С.Батцэцэг авлаа.

Эмэгтэйчүүдийн 68 кг-д барилдсан тэрбээр шөвгийн наймд олимпын хүрэл медальт, дэлхийн аварга Йенни Франссонтод эцсийн мөчид харамсалтайгаар ялагдсан.

Тэрбээр дагах тойрогт ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Францын Кумба Ларрокийг оноогоор цэвэр (12:2) яллаа.

Ингэснээр С.Батцэцэг олимпын эрх авч, хүрэл медалийн төлөө барилдах эрх өвөртөлжээ. 

Дараагийн сайхан мэдээ бол  

Монголын Оюун Ухааны Академийг үүсгэн байгуулагч, оюун ухааны спортын ОУ-ын шүүгч, Х.Хатанбаатар охин Х.Ивээлийнхээ хамт Оросын Россия-1 сувгийн "Гайхалтай хүмүүс" шоу нэвтрүүлэгт амжилттай оролцон үзэгчид шүүгчдийг гайхшруулжээ.

Өдгөө 36 настай Х.Хатанбаатар нь 2008 онд Турк улсын хурдан уншлагын аварга шалгаруулах анхны тэмцээндээ оролцож мөнгөн медалийн эзэн болсноос хойш оюуны спортын тэмцээнүүдээс нийт 12 медаль хүртжээ.

Өөр нэг сайхан мэдээ бол хоёр жилийн өмнө буюу 2017 оны тавдугаар сарын сүүлээр Замын цагдаагийн газрын баруун өмнөх уулзварт гүүрэн гарц барих ажлыг эхлүүлсэн билээ. Бүтээн байгуулалтын ажил энэ 2019 оны аравдугаар сард дуусах төлөвтэй байгаа юм. Тодруулбал, БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгосон экспортын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр зургаан гүүрэн гарц, олон түвшний огтлолцол барихаар төлөвлөсөн ажил өдгөө дуусах шатандаа орсон ба энэ сарын 16ны өдөр гүүрийн  үндсэн хөдөлгөөнийг нээлээ.

Сүүл мушгисан сайхан мэдээ бол 

Гоо сайхны олимп гэгдэх "Дэлхийн мисс-2019" тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох Үндэсний ялагч миссээр М.Цэвэлмаа тодорчээ. Монгол улсыг төлөөлөн оролцох гоо бүсгүй М.Цэвэлмаад титэм гардуулах ёслолын ажиллагаа /2019.09.15/ Холидэй Инн зочид буудалд болж, тэргүүн титмийг “Miss World-2018” уралдааны оролцогч Э.Энхриймаа гардуулсан байна.

Нийгэмд саар муу мэдээл олон байгаа ч. хүүхэд, залуус минь болж бүтэж байгаа зүйлийг нь олж харж, дэмждэг, дуурайдаг, үлгэрлэдэг байхыг хүсье.

www.Bataar.mn                              

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Baagii - 66.181.161.802019-09-22 10:25:06

Saihan buhen delgeregee

Baagii - 66.181.161.802019-09-22 10:25:06

Saihan buhen delgeregee