Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,849.83
CNY / БНХАУ-ын юань 430.24
RUB / ОХУ-ын рубль 36.93
EUR / Евро 3,374.20
KRW / БНСУ-ын вон 2.54
GBR / Английн фунт 3,747.53
JPY / Японы иен 27.55

Улаанбаатар хотын цаг агаар

ӨНӨӨДӨР
2020/11/12
-11°
Баасан
2020/11/13
-8°
Бямба
2020/11/14
-6°
Ням
2020/11/15
-9°
Даваа
2020/11/16
-8°
2020 оны 12 сарын 06, Ням
Сонсголонгийн хуучин гүүрийн хөдөлгөөнийг нээлээ

Сонсголонгийн хуучин гүүрийн хөдөлгөөнийг нээлээ

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2019-09-20 14:24:00

БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй “Туул гол дээгүүрх Баянзүрхийн болон Сонсголонгийн төмөр бетон гүүрийг шинээр барих” төслийн хүрээнд Сонсголонгийн шинэ гүүрийг хоёр сарын өмнө ашиглалтад оруулсан. Тодруулбал, 289.4 м урт, хоёр урсгал, дөрвөн эгнээтэй шинэ гүүрийн хөдөлгөөнийг долдугаар сарын 5-ны өдөр нээж байсан билээ.

Харин хуучин гүүрийн засварын ажлыг долоодугаар сарын 16-нд эхлүүлэн хоёр сарын хугацаанд гүйцэтгэж дуусгахаар төлөвлөөд байсан юм. Уг гүүрийн шинэчлэлийн ажил дуусаж, өнөөдөр замын хөдөлгөөнийг нээлээ. Бүтээн байгуулалтын ажлын тухайд асфальтбетон хучилт хийж, явган хүний зам, хайс, гэрэлтүүлэг хийсэн байна. Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр “Бээжин Юни-Констракшн Групп” ХХК, туслан гүйцэтгэгчээр үндэсний үйлдвэрлэгч “Гангүүр” компаниуд ажиллажээ.

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2019-09-20 14:24:00

Сэтгэгдэл бичих