“Huawei” шинэ ухаалаг гар утсаа танилцууллаа


    Хятадын “Huawei” компани Германы Мюнхен хотноо “Apple”-ийн “iPhone 11”-тэй өрсөлдөх учиртай “Mate 30” загварын ухаалаг гар утасны загваруудаа танилцуулсан тухай “ВВС” агентлаг мэдээллээ.

“Huawei” компанийн хэлтсийн дарга Ричард Ю хэлэхдээ, “Mate 30” утас 5G сүлжээнд мэдээлэл дамжуулах хурд, аккумулятор зайны ажиллах хугацаа гээд олон үндсэн үзүүлэлтээр “Apple”, “Samsung” зэрэг өрсөлдөгчдийн 5G загваруудаас давуутай ажээ. 

Тэрээр түүнчлэн “Mate 30”-аар авсан шөнийн зургийг “Samsung”-ийн “Galaxy Note 10”-аар авсан бараг юу ч харагдахгүй зурагтай харьцуулж зураг авах давуу талыг нь онцолсон байна.

Үүнээс гадна шинэ гар утас эзэмшигчийнхээ нүүр царайг таньдаг ажээ. Эзэмшигчээс өөр хүн байвал “Mate 30” ямар нэг мэдээлэл гаргадаггүй байна.

“Huawei” компани “Mate 30” ухаалаг гар утасны үндсэн загвар 799 еврогийн үнэтэй гэсэн ч худалдаанд гаргах хугацааг мэдээлээгүй ажээ.

Н.Түвшин

“Huawei”  mate 30 зурган илэрцүүд

“Huawei”  mate 30 зурган илэрцүүд

“Huawei”  mate 30 зурган илэрцүүд


Сэтгэгдэл бичих