Чөлөөт бөхийн ДАШТ-нд С.Батцэцэг 25 секундэд өрсөлдөгчөө цэвэр яллаа

"Нур-Султан 2019” чөлөөт бөхийн ДАШТ-ий гурав дахь өдөр эрэгтэйчүүдийн 57, 65, эмэгтэйчүүдийн 62, 68 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан болж байна. Манай улсаас хөдөлмөрийн баатар С.Батцэцэг, гавьяат тамирчин Э.Бэхбаяр, ОУХМ Т.Тулга, Э.Гантуяа нар Казахстаны дэвжээнд өнөөдөр /2019.09.19/ гарлаа.

Эмэгтэйчүүдийн 68 кг-д С.Батцэцэг эхний тойрогт Узбекистаны Нилуфар Гадаеватай таарсан.

Манай тамирчин 25 секундэд цэвэр яллаа.

Дараагийн тойрогт 2014 оны ДАШТ-ий хүрэл медальт, энэ жилийн Европын наадмын аварга Латвийн Анастасия Григорьеватай барилдана.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Ksa - 64.233.172.235Уржигдар

Тулга ёстой янзтай сайхан сугалаа татсан байна лээ. Ёстой амны хишиг, аз хийморь нь мэдэж дээ. Хичээгээсэй.

irgen - 31.165.225.30Уржигдар

bayar hyrgie