Н.Энхбаяр: МАН ард түмнийг хам хэрэгтэн болгох гэж байна

МАХН-ын удирдлагууд УИХ-ыг тарахыг шаардаж буйгаа илэрхийлэн, сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр МАХН-ын дарга Н.Энхбаяр “Өдөр хоног өнгөрөх тусам УИХ ажиллах чадамжгүй нь батлагдаж байна. Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах ажил нь анхнаасаа хууль бусаар эхэлсэн. УИХ-ын 62 гишүүний гарын үсэг зурсан төслөөс шал өөр зүйл хэлэлцсэн.

Дараагийн үйл ажиллагаанууд  нь бүхэлдээ Үндсэн хуулийг зөрчсөн. Тэр хууль бус ажлаасаа бултахын тулд иргэдээс асууна гэж ард түмнийг хам хэрэгтэн болгох гэж байна. Бид үүнийг эсэргүүцэж байна” гэсэн байр суурийг илэрхийлж, УИХ-ыг тарах хэрэгтэй гэж онцолсон юм.

МАХН-ын зүгээс эрх баригч намын гишүүд ЖДҮХС-гаас зээл авсан, Оюутолгойн гэрээг хөндөөгүй, 60 тэрбумын гэх хэрэгт орооцолдсон тул энэ удаагийн парламент бүрэн бүрэлдэхүүнээр тарах шаардлагатай гэж үзэж буйгаа илэрхийлэв.

Сэтгэгдэл бичих