Нүүрс түлсэн байгууллагад зөрчлийн хэрэг нээжээ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас иргэний гомдлын дагуу Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд байрлах Говийн эко хүнс ХХК-ийн мах үйлдвэрийн уурын зуухны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар уг үйлдвэр нь уур үйлдвэрлэхдээ түүхий нүүрс түлж байсан зөрчил илэрсэн байна. Тиймээс Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн зөрчлийн хэрэг нээн, шалгаж эхэлжээ.

Сэтгэгдэл бичих