Тэтгэвэр барьцаалсан зээлийг үе шаттайгаар бууруулна

Долоо хоног бүрийн лхагва гарагт Засгийн газрын ээлжит хуралдаан болдог. Тэгвэл өнөөдрийн /2019.09.18/ Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэд, хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ.

Тухайлбал, тэтгэвэр барьцаалсан зээлийг үе шаттай бууруулахаар болсон байна. Тодруулбал, зээлийн хугацааг бүх банкинд адил 24 хүртэл сар байхаар тогтоох чиглэлээр Монголбанк, арилжааны банктай хамтран ажиллахыг сайд С.Чинзоригт даалгалаа.

Өнгөрсөн наймдугаар сарын байдлаар нийт тэтгэвэр авагчийн 55.7 хувь буюу 233 орчим мянган хүн 814 орчим тэрбум төгрөгийн тэтгэвэр барьцаалсан зээлтэй гэх судалгаа гарчээ. Тэд урт хугацаатай зээлийг 18 хувийн хүүтэй, 30 хүртэл сарын хугацаатай авсан байна. Түүнчлэн 54.5 мянган хүн жилийн 10 хувийн хүүтэй зээл авсан нь нийт зээлдэгчийн 23.6 хувийг эзэлж байгаа аж. 

Сэтгэгдэл бичих