Насанд хүрээгүй хүнд архи согтууруулах ундаагаар үйлчилсэн зөрчил гарчээ

    Архангай аймгийн Прокурорын газрын eрөнхий прокурор, Цагдаагийн газрын даргын баталсан удирдамжийн дагуу аймгийн төв Эрдэнэбулган сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй согтууруулах ундаагаар үйлчилдэг, худалдаалдаг 15 аж ахуйн нэгжид "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль”, “Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль”-ийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийжээ.

Хяналт шалгалтаар насанд хүрээгүй хүнд архи согтууруулах ундаагаар үйлчилсэн, цагийн хуваарь хэтрүүлэн архи согтууруулах ундаа худалдсан нэг зөрчлийг илрүүлэн шалгаж, зөрчлийн тухай хуулиар 200.000 төгрөгөөр торгон, хууль бусаар олсон орлогыг улсын орлого болгосон байна. Мөн нэг аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлуулахаар холбогдох албан тушаалтанд санал хүргүүлэн ажиллажээ. Шалгалтын үеэр аж ахуйн  нэгжүүдийн камер, гэрэлтүүлгийг шалгаж, зөрчлийг арилгуулах чиглэлээр газар дээр нь үүрэг чиглэл өгж, албан мэдэгдэл хүргүүлэн ажиллажээ.

Энэхүү хяналт шалгалтыг тодорхой хугацааны давтамжтай явуулж байх аж.

Сэтгэгдэл бичих