Э.Цэндбаатар өнөөдөр хагас шигшээд үлдэхийн төлөө тулалдана

ОХУ-ын Екатеринбург хотноо болж буй сонирхогчдын боксын ДАШТ-ий шөвгийн наймд ААШТ-ий аварга Э.Цэндбаатар шалгараад буй. Тэрбээр өнөөдөр /2019.09.18/ хагас шигшээд үлдэх эрхийн төлөө Ирландын боксчин Курт Волкертой тулалдана. Хэрвээ өрсөлдөгчөө ялж чадвал медалийн болзол хангах учиртай.

Манай улсаас өчигдөр гурван тамирчин рингэнд гарч ААШТ-ий аварга Э.Цэндбаатар өрсөлдөгч Нидерландын боксчин Роланд Галосыг 5-0 харьцаатай ялсан бол ОУХМ Б.Чинзориг тэмцээний гуравдугаар шатанд Хамтын Нөхөрлөлийн орнуудын наадмын мөнгөн медальт Энэтхэгийн Маниш Каушикт хожигдсон юм. Мөн Г.Баярхүү Йорданы Зейд Еашашд хожигдон тэмцээнээ өндөрлүүлсэн билээ.

Сэтгэгдэл бичих