Жеки Чан Оросын фэнүүдээсээ хүлцэл өчжээ


Тулаантай киноны нэрт мастер Жеки Чан Москвад болсон Орос-Хятадын хамтарсан “Луугийн тамгын нууц” киноны нээлтэд оролцож чадайгүйдээ Оросын фэнүүдээсээ хүлцэл өчжээ.

Алдарт жүжигчний хуваарьт гэнэтийн өөчлөлт орсны улмаас Москвад руу нисч амжаагүй аж. Тэрээр Оросын фэнүүддээ зориулсан видео мэндчилгээндээ, “Орос хэлт бүс нутгийн бүх анд нөхөр, фэнүүддээ мэнд хүргэе. Саяхан би та бүхэнтэйгээ Орост уулзах учиртай байв. Гэвч зарим нэг шалтгаанаас үүдэн Москва руу нисч чадсангүй” гээд оросоор “Прошу прощения, я вас люблю” (“Уучлаарай. Та бүхэндээ хайртай шүү”) гэж хэлжээ.

   Олег Степченкогийн найруулсан “Луугийн тамгын нууц” кино нь “Вий” киноны үргэлжлэл бөгөөд эхэндээ “Вий 2: Хятад руу аялсан нь” нэртэй байсан ч Жеки Чан, Арнолд Шварценнеггер нар туслах дүрд тоглосон тул нэрийг нь ийн өөрчилжээ.

Н.Түвшин



Сэтгэгдэл бичих