“Харанга” хамтлаг пянз гаргана

Монголын рок попын домог болсон "Харанга" хамтлагийн 30 жилийн ойн тоглолт ирэх аравдугаар сарын 19-нд “Буянт-Ухаа” спортын ордонд болохоор товлогдоод байгаа билээ. Тэгвэл “Харанга”-ынхан ойн баяртаа зориулан цоо шинэ пянз гаргах гэж байгаагаа дуулгалаа. Мөн фенүүддээ олон сюрприз бэлдсэн гэнэ.

Тэд "Эрин зууны хөг” (1997), “Best of Haranga” (1997), “Бодлын тэнгис” (2000), “Ертөнцийн өнгө” (2003) цомгоо дахин хэвлүүлэхээр болсон байна. Сонирхуулахад “Харанга” хамтлагийнхан яруу найрагч Л.Өлзийтөгсийн 2012 онд бичсэн “Шүлэгч” шүлгэнд “Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Чулуунбат аялгуу хийж, дуу бүтээжээ.

ШҮЛЭГЧ

Одод надад инээгээд байх шиг харагддаг
Модод зөвхөн дуулаад байх шиг сонсогддог
Надад мэдрэгдсэнийг мэдэрсэн хүн үгүй ч
Нартад би ганцаардсан удаа үгүй

Өвс бүрийн үнэрийг ялгаж чаддагтаа л
Өвдөлт бүрийнхээ шархыг анагааж эдгэсэн
Үг бүрийн гэрлэн биеийг хардагтаа л
Өдөн бийрийн нулимсыг амилааж сурсан

Загас надад залбираад л байх шиг санагддаг
Зам бүхэн саранд хүргэх шиг бодогддог
Уйлж байхыг минь харсан хүн үгүй ч
Унахын цагт минь хайрлахгүй хүн үгүй

Сэтгэгдэл бичих