Х.Болдбаатар жүдогийн шигшээ багийг дасгалжуулахаар болов

Монголын жүдо бөхийн шигшээ багийн ахлах дасгалчуулагчаар Монгол Улсын гавьяат тамирчин, гавьяат дасгалжуулагч Халиуны Болдбаатарыг томилон ажиллуулахаар шийдвэрлэжээ.


Гавьяат Х.Болдбаатар өнөөдөр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат тамирчин О.Балжиннямаас ажлаа хүлээж авах юм байна. Тэрбээр 2020 оны Токиогийн олимпын наадамд үндэсний шигшээ багийн дасгалжуулагчийн багаа өөрөө бүрдүүлэн оролцох юм. 


Х.Болдбаатарын хувьд манай жүдогийн шилдэг тамчирдын нэг. Тэрбээр 1998 онд БНСУ-ын Бусан хотноо болсон Азийн наадмын жүдо бөхийн 71 кг-д түрүүлж байсан. Мөн 1997 онд Белград хотноо болсон жүдо бөхийн ДАШТ-ий 73  кг-д шагналт тавдугаар байрт шалгарч байв. Мөн 1996, 1997 онд самбо бөхийн ДАШТ-д түрүүлж дэлхийн хошой аварга цол хүртэж, Монгол Улсын гавьяат тамирчин болсон юм.

Олимпын анхны алтан медалийг эх орондоо авч ирсэн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр түүний шавь билээ. Гавьяат дасаглжуулагч Х.Болдбаатар "Рио-2016" олимпын цикльд БНХАУ-ын Жүдогийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар дөрвөн жил ажилласан юм.


Сэтгэгдэл бичих