“Баруун бүсийн утга зохиолын чуулган” Ховд аймагт болно

    “Баруун бүсийн утга зохиолын чуулган” энэ сарын 23-24-нд Ховд аймагт болно 

Чуулганы зохион байгуулагчаар Ховд аймгийн ЗДТГ, ИТХ, МЗЭ-ийн Ховд аймаг дахь Алтай салбар, Монголын зохиолчдын эвлэл, Ховд их сургууль зэрэг байгууллага хамтран ажиллах юм.

Монгол Улсын баруун бүсийн аймгууд утга зохиолын нэгдсэн үйл ажиллагааг ээлжлэн зохион байгуулдаг уламжлалтай. Тэгвэл энэ жил Монголын Зохиолчдын эвлэлийн түүхт 90 жилийн ойг тэмдэглэх жилийн ажлын хүрээнд Баруун бүсийн утга зохиолын чуулган”-ыг  Ховд аймагт  зохион байгуулахаар болсон аж.

Чуулганы үйл ажиллагаа хэл соёл, утга зохиолын онцлог, эрхэмлэх зүйлсбүтээл туурвилыг олон нийтэд таниулах, түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн шинэлэг арга замыг эрэлхийлэх, бүс нутгийн уран зохиолын салбарын өнөөгийн байдал, цаашдын төлөвийг хэлэлцэх, салбарын хамтын ажиллагаа, уялдаа холбоог бэхжүүлэхэд  чиглэнэ.

Энэ утгаараа “Утга зохиол оюун санааны мөнхийн өв баялаг” сэдэвт бага хурал-хэлэлцүүлэгМЗЭ-ийн шагналт, Болор цомын эзэн Х.Эрдэнэбаатар агсны нэрэмжит “Алтайн дуулал” уран зохиолын наадамУншигч, зохиолчдын уулзалт-уран үгсийн чуулган”, Уран бүтээлийн аялал, нэрт яруу найрагч, зохиолч Лувсангийн Дагвадорж агсны уран бүтээлийн дурсгалд зориулсан гэрэлт хөшөөний нээлтийн ёслол зэрэг  нэгдсэн үйл ажиллагаа зохион байгуулна.

Чуулганд баруун бүсийн аймгуудын Зохиолчдын байгууллагын удирдлага болон зохиолч, яруу найрагч, Соёлын бодлого хариуцсан албаны хүмүүс, сонирхогч,  иргэд олон нийтийн төлөөлөл оролцох юм. 

Сэтгэгдэл бичих