Испани шигшээ хоёр дахь удаагаа түрүүллээ

Дэлхийн сагсан бөмбөгийн холбооны хамгийн том тэмцээн Сагсан бөмбөгийн ДАШТ-ий аваргын төлөөх тоглолт өчигдөр болж тэмцээн өндөрлөлөө. Аваргын төлөө Испани болон Аргентины багууд учраа таарсан бөгөөд тоглолтын эхний хагас 12 онооны зөрүүтэйгээр Испани тэргүүлж өндөрлөжээ. Сүүлийн хагаст Испани тэргүүллээ хадгалж чадсанаар 75-95 харьцаагаар Испани хожсноор сагсан бөмбөгийн ДАШТ-д түрүүллээ. Тус баг хоёр дахь удаагаа түргүүлж байгаа бөгөөд 2006 онд Токиод болсон ДАШТ-д түрүүлж байжээ.

Тус тоглолтод Марк Газол 14 оноо, 7 самбар, 7 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол эсрэг багаас Габрейл Дейк 24 оноог авлаа.

Сэтгэгдэл бичих