Ангараг гарагийн тухай сонирхолтой баримт

    Энэ бол хүн төрөлхтний тайлахад бэрх сонирхолтой гарагуудын нэг юм. Ангараг гараг нэгэн цагт усаар хүрээлэгдэн үзэсгэлэнтэй гараг байсан тухай санаанд оромгүй олон зүйлийг эрдэмтэд олж тогтоогоод байгаа билээ. Тэгвэл бас нэгэн хачирхалтай зүйлийг олж илрүүлсэн нь дэлхий дээр оршин байдаг балар эртний микроб нь Ангараг гараг дээр үүссэн явдал юм. Энэ нь солирын нөлөөгөөр эх дэлхийд минь Ангараг гарагаас нүүдэллэн ирсэн байна.

    Ангараг гарагийг судлах ажиллагаанд үнэтэй хувь нэмрээ оруулж байгаа төхөөрөмж бол сансрын тойрог замын нислэгийн “The Mars Reconnaissance Orbiter” юм. 2006 оноос хойш Ангараг гарагийн тухай сонирхолтой олон зургийг огторгуйн уудмаас илгээж байгаа энэхүү төхөөрөмжийн авсан зургуудаас хамгийн сонирхолтой нь Ангараг гараг дээрх хуйларсан “хар” салхинаас үүдэлтэй газрын гадаргын тогтоц юм. Үүний нөлөөгөөр газрын гадарга нь улаан хүрэн өнгөтэй харагдах ба үүний доор базальтан саарал гадарга орших ажээ.

Image result for ангараг гариг

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Барсуум - 66.181.168.1572019-09-30 12:52:11

Барсуум