Пруссийн эзэнт гүрний эсрэг тулалдсан эрэлхэг сармагчин болох офицер Jackie-ын түүх

Одоогоос 100 гаруй жилийн өмнө буюу дэлхийн нэгдүгээр дайн болж байх 1915 онд энэ үйл явдал болжээ. Өмнөд Африкын бүгд найрамдах улс тухайн үед Их Британы колони байсан тул Пруссын /Германы/ эзэнт гүрний эсрэг дайнд тэд ч гэсэн хүчээ өгч байв. Харин уг дайнд бусдаасаа тэс өөр нэгэн цэрэг тулалдаж байсан нь офицер Jackie байлаа.

Тухайн үед  Albert Marr гэх нэгэн залуухан фермер эр өөрийн эдлэнд өөрийн сармагчинтайгаа хамт амьдардаг байж. Олон эрчүүд дайнд татагдан дайчлагдаж байсан бөгөөд энэ бүхэн фермер эрийг ч алгасаагүй байна. Иймд тэрээр өөрийн хамгаас хайртай сармагчинтайгаа хамт явахыг цэргийн удирдлагаас хүсэхэд тэд ч зөвшөөрч ийнхүү сармагчин ба эзэн хоёр хамтдаа галын шугамын зүг явсан түүхтэй.

Харин дайны турш түүнийг идэхээс өөр ямар ч үүрэг гүйцэтгэдэггүй байсан гэвэл энэ нь том эндүүрэл аж. Тэрээр маш ухаалаг сармагчин байсан бөгөөд бусдын адил цэргийн дүрэмт хувцас өмсөж маршаар алхаж буй салааны эхэнд гарч дайсны талыг тагнах тагнуулын ажиллагаа хийдэг байв. Түүнчлэн үргэлж түргэн тусламжийн цүнхтэй явдаг байсан бөгөөд шархадсан цэргүүдэд тэрээр тусламж үзүүлж шархыг нь боох зэрэг үүргийг маш чадварлаг гүйцэтгэдэг байсан гэдэг. Үүнээс гадна цэргүүдийн тамхи асааж өгөх, толгойд массаж хийх гэх мэтээр хийхгүй ажил түүнд байдаггүй байсан тул хамтран зүтгэгчид нь бүгд түүнийг өөрсдийн сайн нөхөр шигээ хайрлан хамгаалаг байжээ.

2

Европт байлдсан гурван жилийн турш тэрээр шөнө бүр манаанд гардаг байсан бөгөөд дайсны хуаран руу туршуулаар явж мэдээ дамжуулах, мөн өглөө эрт цэргүүдийг бүрээ үлээн сэрээх, явган цэргийн маршт хамт алхах зэрэг чухал ажлуудын гүйцэтгэдэг байсан байна. Мөн тэрээр өөрөөсөө дээд тушаалтай цэргүүдийн цолыг ялгадаг байсан бөгөөд том цолтой дарга явахад баруун гараа толгойны харалдаа өргөн цэргийн ёсолгоо хийдэг байж.

Тэдний анги нэгтгэл 1916 оны 2-р сарын 26-ны өдөр Египетэд бүслэлтэд орсон бөгөөд энэ үеэр Jackie мөрөндөө буудуулан шархаджээ. Гэсэн ч тэрээр гартаа чулуу барин дайсны эсрэг шидэн тэмцсээр байсан юм. Удалгүй дайн дуусаж Jackie-н эр зоригийг Их Британи өндрөөр үнэлэмж офицер цол олгосон байна.

3

Дэлхийн нэгдүгээр дайнд холбоотны тал ялалт байгуулсан тул дайны дараа тэрээр өөрийн эзэнтэйгээ хамт төрсөн гэртээ очиж амар тайван амьдарсан байдаг. Харин түүнд ӨАБНУын засгийн газраас цэргийн жинхэнэ албыг хаасан гэж үзэн сар бүр тэтгэмж олгож эхэлсэн байна. Jackie өөрийн эзэнтэйгээ хамт аз жаргалтай амьдарсаар 1921 оны 5-р сарын 22-ны өдөр жам ёсоороо хорвоог орхисон түүхтэй.

Сэтгэгдэл бичих