Намууд улсын хэмжээний бодлого дэвшүүлж ажиллана

УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, Ард нийтийн санал асуулгад оруулах төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийсэн юм.

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийн үеэр “Нам ...улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна” гэснийг нийслэлийн хэмжээнд бүх хороонд, улсын хэмжээнд бүх аймаг, сумдад намууд зохион байгуулалт, бүтцийн нэгжтэй байхаүзсэнар ойлгогдож байгаа талаарх шүүмжлэлүүд гарсан. Учир нь бүх улс төрийн намаас орон даяар зохион байгуулалт, бүтцийн нэгжтэй байх шаардлагыг Үндсэн хуулиар тавьбал улс төрийн намаар талцан хуваагддаг байдал газар авна. Улс орны нийгэм, эдийн засгийн амьдралд үзүүлэх сөрөг нөлөөлөл улам бүр нэмэгдэх эрсдэлтэй гэж парламентад  суудалгүй намууд үзсэн.

Иймд “улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна.” гэснийг “улсын хэмжээний бодлого дэвшүүлж ажиллана.” гэж өөрчлөх найруулгын санал орууллаа. Ингэснээр төслийн эх бичвэрийн дээрх найруулга хоёрдмол утга санаа илэрхийлж, буруу ойлгогдож байгааг залруулна.

Сэтгэгдэл бичих