Хятадад гахайн тоо толгой 30 хувиар буурчээ

Хятадад Африкийн гахайн мялзан өвчин тархсаны улмаас гахайн тоо толгой өмнөх жилтэй харьцуулахад 30 хувиар буурчээ. Уг тоо баримтыг тус улсын засгийн газар өчигдөр дэлгэсэн байна.

Хятадад 400 сая гахай байгаа гэсэн тоо баримт бий. Харин өнгөрсөн жилийн наймдугаар сараас хойш Африкийн гахайн мялзан өвчин орон даяар тархжээ.    

Хятадын Хөдөө аж ахуйн яамны дэд сайд Ю Канзен өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр “Энэ оны долдугаар сарын байдлаар гахайн тоо толгой өмнөх жилээс 32.2 хувиар буурсан” хэмээв. Тэрээр фермүүдийн үйл ажиллагааг засгийн газраас дэмжиж ажиллана гэдгийг амлалаа. Мөн гахайн махны үйлдвэрлэл нь эдийн засгийн тогтвортой байдалд нөлөөлдөг гэдгийг онцлов.

Уг асуудлаас үүдэн гахайн махны үнэ өссөн байна. Энэ оны наймдугаар сард гахайн махны үнэ өмнөх жилээсээ 50 хувиар өссөн нь хэрэглэгчдийн хувьд хүнд цохилт болж, эдийн засгийн өсөлтөд нөлөөлжээ.

Сэтгэгдэл бичих