Шинэ намыг бүртгэх эсэхийг хэлэлцэж байна

УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нарын байгуулсан “Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл” намыг улсын бүртгэлд бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэх хурал өнөө өглөө 10.30 цагаас Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимд эхэлсэн байна.

Одоогоор намын дүрмийг нь хэлэлцэж байгаа бөгөөд хурал 13.30 цаг хүртэл үргэлжлэх товтой байна.

Дашрамд дуулгахад, өнөөдөр Дээд шүүхэд хоёр шинэ нам нэрээ албан ёсоор бүртгүүлэх хурал болох ажээ. 

Сэтгэгдэл бичих