Монгол циркчин Израилд баригджээ

Израилын Цагаачлалын албанаас Холон хотод хууль бус цагаачдыг баривчлах үйл ажиллагаа явууллаа.

Тус хотын аж үйлдвэрийн дүүрэгт орших хоёр хүнсний үйлдвэрт хийсэн гэнэтийн шалгалтаар Израилын нутагт хууль бусаар ажил эрхэлж байсан 23 гадаадын иргэнийг баривчилсан байна.

Баривчлагдагсад дунд ОХУ, Гүрж, Ангол, Украин, Монголын иргэд байсан бөгөөд ганцхан Монголын иргэн визтэй байжээ. Гэхдээ тэр Израилын циркт ажиллах гэрээтэй байсан тул хууль зөрчсөн хэргээр виза нь цуцлагдсан байна.

Сэтгэгдэл бичих