Аж ахуйн нэгжүүд өөрсдийн хөрөнгөөр талбайгаа чөлөөлж байна

Хэнтий аймгийн төв Чингис хотод хийж байгаа бүтээн байгуулалттай холбогдуулан ААН-үүд өөрсдийн хөрөнгөөр талбайгаа чөлөөлж байна. Тэдний хувьд орон нутагт хийж буй томоохон бүтээн байгуулалтыг дэмжин ажиллаж байгаа юм. 

 

Чингис хотод хийж байгаа авто замын ажилтай холбогдуулан иргэд, ААН-ийн хүсэлтээр зогсоол гарцыг хэрхэн гаргах талаар аймгийн удирдлагууд газар дээр нь очиж судалж ажиллалаа. Тодруулбал, тус аймгийн Засаг даргын орлогч Ц.Чогсомжав, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Э.Мөнх-Эрдэнэ нар өнөөдөр боломжит хувилбарыг судалжээ. Үүний дагуу маргааш дэд бүтцийн зөвлөл хуралдаж зургийн өөрчлөлт хийх юм байна.


Одоогоор дөрөвдүгээр багийн нутаг, Тэмжүүжингийн уулзвараас ШШГГ хүртэлх замд суурь асфальтаа тавьж эхэлсэн аж. Харин орон сууцны доторх замын хувьд дулааны шугам, бохир, кабелын шугамыг хүчитгэх ажлуудыг хийж байна. Мөн давхар дэлгүүрийн баруун талаар явсан замыг хоёр эгнээтэй болгох зорилгоор ААН-ийн зам руу гарсан шатыг буулгаж байрлалыг өөрчлөхөөр болж байгаа юм.

Сэтгэгдэл бичих