Хээр явсан эмэгтэйн амь насанд халдаж, галдан шатаажээ

Говь-Алтай аймагт өнгөрөгч долоо хоногт нөхөр нь эхнэрийнхээ амь насыг хөнөөгөөд галдан шатаасан талаар хэвлэлүүд мэдээлсэн. Тэгвэл уг мэдээлэл нь ташаа болохыг албаны эх сурвалж хэллээ.

Тодруулбал, Говь-Алтай аймгийн цагдаагийн газарт 2019 оны есдүгээр сарын 3-ны өдрийн 11. 45 цагт “Манай хамаатан Б-нь өөрийн нөхөрт есдүгээр сарын 2-ны өдөр шатахуун хүргэж өгөөд буцсан бөгөөд түүнээс хойш сураггүй алга болсон” гэх дуудлагыг  цагдаагийн байгууллагад ирүүлжээ. Энэ дагуу тус аймгийн Есөнбулаг сум Наран багт очин үзлэг шалгалт хийхэд талийгаач эмэгтэй энэ сарын 4-ний өглөө автомашинтайгаа шатаж нас барсан байдалтай олдсон байна.

Шалгалтаар талийгаач Б нь есдүгээр сарын 2-ны өдөр хээр машины шатахуун дуусч зогссон нөхөртөө шатахуун хүргэж өгөөд буцжээ. Харин буцах замдаа тус аймагт мал малладаг Б гэгчтэй тааралдсан бөгөөд  дээрх этгээд талийгаачийг хөнөөж, галдан шатаасан нь тогтоогдсон аж. Хэргийг тус аймгийн цагдаагийн газар үргэлжлүүлэн шалгаж байна.


Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Zochin - 66.249.82.174Өчигдөр

Estoi nobsh bn da shalgahgui buudbal zohino

Zochun - 66.181.191.43Өчигдөр

Malaasaa doloon dor amitan baijee. Nyadalbal taarna