Сурагчдын үдийн цайнд өгдөг таргаас гэдэсний халдвар үүсгэгч илэрчээ

    Сошиал орчинд нийслэлийн 84 дүгээр сургуулийн "Үдийн цай" хөтөлбөрт нийлүүлж байсан таргийг барилгын материалын саванд хийж тээвэрлэж байгаа  мэдээллийн дагуу Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас /НМХГ/  шалгалт хийсэн. Шалгалтаар тус сургуульд "Үдийн цай" хөтөлбөр хэрэгжүүлэгч “Коко десерт” ХХК-ний үйл ажиллагааг шалгахад хүнсний зориулалтын бус саваар тараг тээвэрлэж, түгээж байгаа зөрчил илэрсэн аж. Энэ дагуу зөөвөрлөхөд ашиглаж байсан сав, таргийг лабораторийн шинжилгээнд хамруулахад гэдэсний халдвар үүсгэгч энтеробактер /enterobacter spp/ илэрсэн юм байна.

    Онцлоход, НМХГ-аас есдүгээр сарын 3-16-ны өдрүүдэд Үдийн цай хөтөлбөр хэрэгжүүлж буй Ерөнхий боловсролын сургуулиудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт явуулж байна.

Сэтгэгдэл бичих