Үндсэн хуулийн өөрчлөлтөөр эх орноосоо урвасан этгээдийг цаазалдаг больё

    Үндсэн хуулийн өөрчлөлтөөс иргэд олон нийт ямар үр дүн хүлээж байгаа вэ? Энэ тухай иргэд өөрсдийн байр суурь санал бодлоо ирүүлж байна. Тэдний нэг Ховд аймгийн өндөр настан Д.Жүгдэрбарам дараах санал хүсэлтээ ирүүлсэнийг манай  редакц уламжилж  байна. Түүний ирүүлсэн найман саналыг редакторлалгүйгээр  нийтэллээ.

1. УИХ-ын гишүүдийн халдашгүй байдлыг халах, эрхэм гишүүн хэмээсэн цолноосоо гишүүд өөрсдөө татгалзах, давхар дээлийг нь тайлах

 2. УИХ-ын даргын эрх мэдлийг устгаж спикерийн үүргийг нь тодотгож өгөх, харин түүнд УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцдог, огцруулдаг эрх мэдэл олгох

3. УИХ-ын гишүүдийн тоог 51-ээр тогтоох. УИХ-ын гишүүдийн 90 хувь нь ирсэн тохиолдолд хуралдааныг хүчинтэй тооцох. Хуралдаанд ирсэн гишүүдийн 50+1 хувь нь санал өгсөн тохиолдолд хууль батлагдсан хэмээн үзэх

4. Цаазаар авах хуулийг сэргээх \Бага насны хүүхэд хүчиндсэн, Эх орноосоо урвасан, Улсын хөрөнгө санхүү, байгаль, эх орны хөгжилд ноцтой хохирол учруулсан тохиолдолд хэрэглэх

 5. Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг хүчингүй болгох. Хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болгосон хэргүүдийг сэргээн шалгах

6. Шүүхийг ард түмнээс байгуулдаг болох

 7. Орон нутгийн хот, тосгодыг бий болгох

8. УИХ намын бүлгүүдгүй ажиллах, Энэ бол огт хэрэггүй бүтэц   

Ховд аймгийн өндөр настан Д.Жүгдэрбарам

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

dash - 68.226.67.572019-09-12 07:16:06

Bugd heregtei zaaltuud bna

Зочин - 103.212.117.2362019-09-11 23:42:27

Хэцүү л юм хэхэ

Иргэн - 103.212.117.2362019-09-11 23:41:42

????????????

сугар - 202.179.26.2122019-09-11 20:22:22

авах юм юу ч алга