Дуучин Ану баасан гаригт хуримын зургаа “толилуулна”

Биеэ авч яваа байдал, эрхэмсэг донж төрхөөрөө эрчүүдийн төдийгүй бүсгүйчүүдийн анхаарлын төвд байдаг дуучин Ану буюу Ч.Уранхолбоо энэ сарын 9-нд хуримаа хийж, олон бүсгүйчүүдийн цагаан атаархлыг төрүүлсэн билээ. Тэрбээр хуримын өмнөх зураг авалтаа Филиппинд хийсэн юм. Дуучин бүсгүй хуримын зургуудаа Баасан гаригт цахим хуудаснаа  байршуулна гэдгээ зарлалаа. Түүний хуримын зургийг “Exastudio mongolia” студийн уран бүтээлчид авсан байна.

Дуучин Ану нь Б.Түвшинбаяр гэх эгэл даруу залууг амьдралын ханиа болгож, таван хөөрхөн охины ээж, аав болоод байгаа юм.

Сэтгэгдэл бичих