Монголын рагбигийн шигшээ баг Тайванийн шигшээ багтай тоглоно

Рагбигийн ДАШТ-ийг Азид анх удаа буюу Япон Улсад зохион байгуулагдах бөгөөд тэмцээнээс өмнө Тайванийн шигшээ баг анх удаа Монголд ирж тоглохоор болжээ.

Хоёр улсын рагбигийн холбооны хамтын ажиллагааны хүрээнд туршлага солилцох рагбигийн спортыг таниулан сурталчлах зорилгоор тоглох аж.

Тоглолт энэ сарын 21-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд байна.

Манай улсад хөгжөөд 10 гаруй жил болж буй спортын Монголын шигшээ баг анх удаа эх орондоо гадны шигшээ багийг хүлээн авах гэж байна.

Мөн Бээжингийн эмэгтэй баг Монголын эмэгтэй багтай нөхөрсөг тоглолт хийх аж.

Сэтгэгдэл бичих