Жүжигчин, загвар өмсөгч Б.Ганчимэг Жонни Деппийн найруулсан кинонд гол дүр бүтээжээ

Жүжигчин, загвар өмсөгч Б.Ганчимэг “Wonder woman”, “Ex Machina”, “Sweet Lies” зэрэг  кинонуудад дүрээ мөнхөлсөн. Тэрээр алдарт жүжигчин Жонни Депптэй хамт  “Waiting for the Barbarians” буюу “Зэрлэгүүдийг хүлээхүй” киноны гол дүрийг бүтээжээ.

Түүний Венецийн кино наадмын үеэр Жонни Депптэй авахуулсан зураг цахим орчинд хэрэглэгчдийн анхааралд ихэд өртсөн байна. Энэ сарын зургааны өдөр Венецийн кино наадамд киноны нээлтийн хэвлэлийн хурал болсон юм. "Бүрэнхийд" цуврал киногоороо алдаршсан Роберт Паттинсон мөн энэ кинонд тогложээ. 

Ташрамд хэлэхэд Б.Ганчимэг жүжигчний мэргэжлээр Лондонд суралцаж төгссөн, загварын салбарт ч сонирхолтой. GQ, Ashish, Gucci зэрэг томоохон брендүүдийн загварын шоунд оролцжээ.

Сэтгэгдэл бичих