Улсын наадамд түрүүлсэн харваачийг хоёр өрөө байраар шагнажээ

Өнөө жил төрийн наадамд Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын уугуул, “Цахиур” багийн харваач Ө.Хатанболор түрүүлж, улсын мэргэн болсон билээ.

Үндэсний сурын спортоор 2013 оноос хойш хичээллэж буй тэрбээр улсын наадамд түрүүлсэн аймгийнхаа гурав дахь (түүнээс өмнө А.Амгаабазар, Ш.Жамбасамбуу), эмэгтэйчүүдээс анхны харваач юм.

Ө.Хатанболор цолныхоо найрыг хийх үеэр Дундговь аймгийн нутгийн зөвлөлөөс түүнд хоёр өрөө байр бэлэглэн, амжилтыг нь мялаажээ.

Сэтгэгдэл бичих