Н.Шинэбаяр, С.Эрдэнэбаяр нар өнөөдөр тулалдана

Сонирхогчдын боксын эрэгтэйчүүдийн ДАШТ ОХУ-ын Екатеринбург хотноо үргэлжилж байна. энэ сарын 21 хүртэл үргэлжлэх уг тэмцээнд 78 орны 365 тамирчин найман жинд оролцож байна.

Олимпийн шинэчилсэн жингээр явагдаж байгаа тус тэмцээнд өнөөдөр 81 кг-ийн жинд Н.Шинэбаяр Узбекистаны Д.Рузметовтой, 91 кг-ийн С.Эрдэнэбаяр Словакийн Д.Михалектай тус тус эхний даваанд өрсөлдөнө.

Хөнгөн жингийн дөрвөн боксчин маань дөрвүүлээ эхний даваанд гоц мөргөөд байна.

Улмаар: 52 кг-д ОУХМ Х.Энхмандах есдүгээр сарын 14-нд Казахстаны С.Бибоссиновтой, 57 кг-д жингийнхээ гуравдугаарт эрэмбэтэй ОУХМ Э.Цэндбаатар есдүгээр сарын 15-нд Кыргызстан-Беларусийн хэн хожсонтой нь, 63 кг-д жингийнхээ дөрөвдэх чансаатай ОУХМ Б.Чинзориг есдүгээр сарын 14-нд Палестин-Хятадын хэн ялсантай нь, 69 кг-д спортын мастер Г.Баярхүү есдүгээр сарын 16-нд Украин-Тайванийн хэн ялсантай нь тус тус анхны тулаанаа хийнэ.

Сэтгэгдэл бичих