Владимир Путин байгалийн хийг Монголоор дамжуулан Хятад руу нийлүүлэх асуудлыг хэлэлцэхийг үүрэгджээ

Оросын Ерөнхийлөгч Владимир Путин “Газпром” компанийн тэргүүн Алексей Миллертэй уулзахдаа тус улсын Ямал дахь байгалийн хийг Монголоор дамжуулан Хятад руу нийлүүлэх асуудлыг хэлэлцэхийг үүрэгдсэн тухай “ТАСС” агентлаг уламжиллаа.

Владимир Путин Хятад руу байгалийн хий нийлүүлэх баруун буюу Монголын газар нутгаар дамжин өнгөрөх чиглэлийг амаргүй боловч хэрэгжих бүрэн боломжтой гэжээ. Тэрээр түүнчлэн Хятад руу тус чиглэлээр Ямал төдийгүй Эрхүү буюу Красноярскийн мужаас нийлүүлж болох байгалийн хийн хэмжээг шалгахыг хүссэн байна.

  “Газпром”-ын тэргүүн Алексей Миллер хэлэхдээ, Хятад руу зүүн чиглэлээр байгалийн хий нийлүүлэх “Сила Сибири” хоолой ирэх арванхоёрдугаар сарын 1-нд нээхийг түүхэн үйл явдал болохыг тэмдэглэжээ. Тэрээр байгалийн хийг Монголоор дамжин өнгөрөх баруунаас гадна Алс дорнодын чиглэлээр нийлүүлэх асуудлыг Хятадын талтай идэвхтэй хэлэлцэж буй тухай мэдээлсэн байна. 

Н.Түвшин

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Энэ - 103.26.194.23820 цагийн өмнө

Хоолой тавибал шууд улс төрийн хараат болноо гэж бна. Украйн белорусь улсуудыг жинхэнэ айлгах гэж оролдож бгаа

Зөв - 202.55.191.130Өчигдөр

Ерөнхийлөгчийн засаглалтай болчуул тавина. Нээрээ шүү. Одоогийн парламентийн засаглал тогтворгүй найдваргүй түнш учраас.