ДАШТ хасагдах шатанд өрсөлдөх багууд тодорлоо

    Сагсан бөмбөгийн ДАШТ-ий хэсгийн II шатны тоглолтууд өндөрлөж хасагдах шатны 1/4 шигшээд өрсөлдөх багуудын нэрс тодорлоо. Аргентин, Испани, АНУ болон Австралийн шигшээ багууд ганц ч хожигдолгүй хасагдах шатны шөвгийн 8-д шалгарсан бол дэлхийн аваргад анх удаагаа оролцож буй Чех, 2 дахь удаагаа оролцож буй Польшийн шигшээ багууд хасагдах шатанд өрсөлдөх эрхээ авсан байна. Эдгээр багууд дээр Серби болон Францын шигшээ багууд тус бүр 1 хожигдолтой дараагийн шатанд шалгарсан.

    Өчигдөр (9 сарын 9) маш сонирхолтой тоглолт болсон бөгөөд NBA  энэ улирлын үнэ цэнэтэй тоглогч Я.Антэтокунмпо тэргүүтэй Грекийн шигшээ баг 84-77 харьцаатай Чехийг хожсон боловч гэртээ буцах болсон. Грекийн хувьд +15 онооны зөрүүгээр Чехийн шигшээ багийг хожсон тохиолдолд дараагийн шатанд шалгарах боломжтой байсан ч ажлаа бүрэн гүйцэтгэж чадаагүй. Энэ хэсгээс АНУ-н залуус 89-73 харьцаагаар Бразилыг хожиж нэгээр гарсан бол Чехийн шигшээ баг 2-р дараагийн хасагдах шатанд шалгарсан.

Тэмцээний L хэсэгт ерөнхийдөө асуудал тодорхой болсон бөгөөд Австрали болон Францын шигшээ багууд хэсэг тэргүүлэх эрхийн төлөө тоглож 100-98 харьцаагаар Австралийн шигшээ багийг ялалтаар өндөрлөсөн.

1/4 шигшээ тоглолтын оноолт:

00 цаг: Аргентин – Серби

00 цаг: Испани – Польш

9 сарын 11-ий 19 цаг: АНУ – Франц

9 сарын 11-ий 21 цаг: Австрали – Чех

ДАШТ-ээс Австрали, АНУ, Аргентин, Иран, Нигери болон Япон улсууд 2020 оны Токиогийн олимпийн наадамд оролцох эрхээ аваад байгаа бол Канад, Турк, Тунис, Герман, Шинэ-Зеланд, БНДоминикан, Пуэрто-Рико, Бразил, Венесуэлын багууд олимпийн сонгон шалгаруулалтын марафонд өрсөлдөнө.

Сэтгэгдэл бичих