МАН-ын бүлэг хуралдаж байна

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан болж байна. Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр /2019.09.09/ Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд хүргүүлсэн өөрийн санал, төслийг хэлэлцүүлгийн шатнаас бүрэн татан авч байгаагаа Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт албан бичгээр мэдэгдсэн.

Мөн Үндсэн хуулийн зарчмын дагуу засаглалын хэлбэрээ сонгох боломжийг ард түмэнд өгч, Ард нийтийн санал асуулга явуулах Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулснаа хүргүүлсэн юм.

Тодруулбал, Монгол Улс цаашид Ерөнхийлөгчийн засаглалтай байх уу, Парламентын засаглалтай байх уу гэдгийг ард түмнээсээ асууж шийдвэрлэх шаардлагатай гэж үзэн, дээрх тогтоолын төслийг өргөн барьсан. Тиймээс МАН дээрх асуудлыг бүлгийн хурлаараа авч хэлэлцэхээр ийн хуралдаж байна.

Сэтгэгдэл бичих