“Дориан” хар салхинд нэрвэгдсэн Бахамын арлуудад 44 хүний амь эрсджээ


“Дориан” далайн хар салхинд нэрвэгдсэн Бахамын арлуудад дор хаяж 44 хүний амь эрсдээд буй тухай “АВС” агентлаг мэдээлж байна. 

Бахамын арлуудын Эрүүл мэндийн сайд Двейн Сандзагийн мэдээлснээр,  сураггүй алга бологсдын цогцсыг далайгаас олох магадлал бага тул амь үрэгдэгсдийн бодит тоо хавьгүй их ажээ. Байгалийн гамшиг Бахамын арлуудын 13 мянга орчим барилга байшинг нурааж, өргөн уудам газрыг усанд автуулжээ. 

“Дориан” далайн хар салхи түүнчлэн Канадын Нью-Брансвик, Нью Скотланд, Эдвард хунтайжийн арал зэрэг мужид хүрч байшингуудын дээврийг хуу татан моддыг унагаж 500 мянган хүн тогг цахилгаанүй үлджээ. Канадын эрэгт далайн давалгаа 15 метрийн өндөрт хүрсэн аж.

Н.Түвшин


Сэтгэгдэл бичих