FIBA3x3: Сагсчид тив, дэлхийгээс гурван хос медаль хүртлээ

Энэ сард Мальдивт зохиогдож буй Ази тивийн клубуудын аварга шалгаруулах тэмцээнд манай улсын эрэгтэй, эмэгтэй багууд тун амжилттай оролцож олимпын эрхийн оноогоо цуглуулсаар байна.

Эрэгтэй төрөлд “Архангай АДМ Тайхар” баг аваргаар шалгарч, Эмэгтэй “Улаанбаатар Амозонс” баг дэд байрын эзэд болcон бол “УЛААНБААТАР ММС ЭНЕРЖИ” баг Manila Дэлхийн Гранпри тэмцээнд 3-р байрт орж Монголын 3х3 Ази тив, Дэлхийгээс алт, мөнгө, хүрэлтэй амжилтаар дүүрэн өдөр боллоо.

Сонирхуулахад “Ulaanbaatar MMC Energy” баг есдүгээр сарын 13-14-нд эх орондоо болох “Сүхбаатар Дэлхийн Гранпри”-д өрсөлдөх юм.


Сэтгэгдэл бичих