Рафаэл Надал Даниил Медведевийн ширүүн эсэргүүцлийг даван “US Open”-д аваргаллаа


    Испанийн алдарт теннисчин Рафаэл Надал энэ жил тэсрэн гарч ирсэн шинэ од, Оросын 23 настай Даниил Медведевийн ширүүн эсэргүүцэлтэй тулгаран 4 цаг 54 минутын турш үргэлжилсэн таван үеийн тоглолтод (5:7, 3:6, 7:5, 6:4, 4:6) хожин АНУ-ын нээлттэй АШТ буюу “US Open”-д дөрөв дэх удаагаа аваргаллаа. 

Мэргэжлийн теннисчдийн холбооны чансаанд хоёрт бичигдэж буй 33 настай Рафаэл Надал “Их дуулга”-ын “Roland Garros”-т хамгийн их буюу 12, “US Open”-д дөрөв, “Вимблдон”-д хоёр, “Australian Open”-д нэг, нийт 19 удаа түрүүлээд байна. Теннисийн түүхэнд “Их дуулга”-ын тэмцээнүүдэд Швейцарийн Рожер Федерер л түүнээс их буюу 20 удаа аваргалжээ.

Даниил Медведев 2005 оноос хойш “Их дуулга”-ын тэмцээний финалд тоглосон Оросын анхны теннисчин болсон байна. Тэрээр Мэргэжлийн теннисчдийн холбооны чансааны дөрөвт бичигдэх нь тодорхой болжээ. 

АНУ-ын нээлттэй АШТ нь “Их дуулга”-ын улирлын дөрөвдэх буюу хамгийн сүүлийн тэмцээн юм. Тус тэмцээний шагналын нийт сан 57 сая сая ам.доллар байсан бөгөөд Рафаэл Надал 3.85, Даниил Медведев 1.9 сая ам.долларын шагнал тус тус гардлаа.

Н.Түвшин


Сэтгэгдэл бичих