Венецийн кино наадмын Алтан арслан шагналыг Жокер хүртжээ


Дэлхийн кино урлагийн хамгийн ууган наадмын гол шагнал “Гэгээн Маркийн алтан арслан”-г Америкийн найруулагч Тодд Филлипсийн “Жокер” кинонд олгожээ. Венецийн Лидо арал дахь Киноны ордонд болсон шагнал гардуулах ёслолын үеэр тус кино наадмын олон улсын шүүгчдийн бүрэлдэхүүн ингэж зарласан байна. 

Гол дүрд нь Хоакин Феникс тоглосон тус кино DC Comics” хэвлэлийн газрын цуврал комикс номын супер баатар Бэтмений гол дайсан Жокерийн тухай өгүүлдэг аж. 

Бүтэлгүй алиалагчийн ердийн нэг түүх мэт эхэлдэг “Жокер” Венецийн кино наадмын үндсэн шалгаруулалтад орсон 21киноноос эхнээсээ л эрс ялгарчээ. Бэтмений тухай өмнөх кинонуудтай ямар ч холбоогүй тус бүтээл “Оскар”-т нэр дэвших нь гарцаагүй гэж олон нэр хүндтэй кино шүүмжлэгч үзэж байна. “Жокер” аравдугаар сараас дэлхийн кинотеэтруудад гарч эхлэх ажээ.

Шилдэг найруулагчийн “Мөнгөн арслан” шагналыг “Төгсгөлгүйн тухай” (About Endlessness) киногоор Шведийн Рой Андессон, “Ял тулгалт " (J'accuseкиногоор 86 настай польш гаралтай Францын нэрт мастер Роман Полански нар тус тус гарджээ. 

Шилдэг эрэгтэй жүжигчнээр Жек Лондоны “Мартин Иден” романаас сэдэвлэсэн ижил нэртэй кинонд тоглосон Италийн Лук Маринелли, шилдэг эмэгтэй жүжигчнээр “Бурханд залбирахуй” (Gloria Mundi) кинонд гол дүр бүтээсэн Ариана Аскарид нар тус бүр тодорч “Волпийн цом”-ын эзэд болжээ.

Н.Түвшин

Сэтгэгдэл бичих