Серена Вильямс “US Open”-д хоёр жил дараалан түрүүлж чадсангүй


Газрын теннисний домогт тамирчин, 37 настай Серена Вильямс “Их дуулга” цуврал тэмцээний нэг болох АНУ-ын аварга шалгаруулах нээлттэй US Open” тэмцээний эмэгтэйчүүдийн финалд өөрөөсөө 18 насаар дүү, Канадын Бьянка Андреескуд 3:6, 5:7 харьцаагаархожигдлоо.  

Өнгөрсөн жил Серена Вильямс мөн л финалд Японы залуу тамирчин Наоми Осакад хожигдсон билээ. Бьянка Андрееску “Их дуулга”-ын тэмцээнд түрүүлж буй 2000 оноос хойш төрсөн анхны залуу тамирчин болж байгаа аж. 

Серена Вильямс US Open”-ий зургаа, Вимблдон ба Австралийн нээлттэй АШТ-ий тус бүр долоо, Францын нээлттэй АШТ-ий гурван удаагийн аварга юм. Тэрээр “Их дуулга”-ын тэмцээнд нийт 23 удаа түрүүлсэн ба энэ үзүүлэлтээр 24 түрүү авсан Австралийн Маргарет Кортын дээд амжилтыг давтахад ганцхан түрүүлэх л дутаад байгаа билээ. 

Н.Түвшин

 

 

Сэтгэгдэл бичих