Хабиб Нурмагомедов “UFC”-ийн аварга цолоо хамгааллаа


Оросын холимог тулааны тамирчин Хабиб Нурмагомедов “UFC”-ийн 70.3 кг-ын жинд Америкийн Дастин Порьег гурав дахь үед боох мэхээр хожин аварга цолоо хамгаалсан тухай “АР” агентлаг мэдээллээ. 

Арабын нэгдсэн эмирт улсын Абу Даби хотноо болсон тулаанд 30 настай Хабиб Нурмагомедов ийнхүү хоёр дахь удаагаа аварга цолоо хамгаалжээ. 2018 оны дөрөвдүгээр сард тэрээр Америкийн Эл Яквинтуг шүүгчдийн саналаар хожин “UFC”-ийн аваргын бүсийн эзэн болж, мөн оны аравдугаар сард Ирландын Конор Макрегорыг дөрөвдүгээр үед боох мэхээр хожин цолоо амжилттай хамгаалсан билээ. Тулааны дараа үзэгчид рүү үсрэн үймээн өдөөсөн Хабиб Нурмагомедовыг 500 мянган ам.доллараар торгож, тэмцээнд оролцох эрхийг нь 11 сараар хассан юм.

Абу Дабид болсон тулаанаас Хабиб Нурмагомедов зургаан сая ам.доллар авах ажээ. Өмнө нь тэрээр Конор Макгрегортой хийсэн тулаанаас хоёр сая ам.доллар “халасалж” байв.

Н.Түвшин

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

зочин - 202.131.248.1662019-09-09 09:05:27

Хабиб бас л яаруу залуу байна билээ. Хятад хүн бол тэгж их доромжлуулчихаад Мак,грегориг тэгж хурдан боож унагаж ялахгүй.Үхтэл нь балбаж алийг нь алдуулж муужруулж байгаад арай амь тавичихаагүй байхад нь нэгмөсөн боогоод хүзүүг нь хугалаад ялах байсан.Хужаа хүний ухаан дутаж байна билээ.

ж - 202.72.245.1222019-09-09 07:38:26

Үймэн өдөөгөөгүй доромжид хариу барьсан