73 настай эмэгтэй ихэр охид төрүүлжээ

Энэтхэгийн өмнөд нутгийн Андра Прадеш мужийн 73 настай эмэгтэй Шари Гэтика ихэр охид төрүүлжээ. Эмч нар пүрэв гарагт түүнд хийсвэр хагалгаа хийж ихрүүдийг эх барьж авсан байна. "Эх хүүхдийн биеийн байдал сайн байгаа" гэж эмэгтэйчүүдийн эмч Ума Санкар "BBC Telugu"-д ярьжээ. Түүний нөхөр Ситарама Ражарао нь 82 настай бөгөөд тэрбээр эхнэрийн хамт үргэлж хүүхдүүд хүсэж байсан боловч өнөөг хүртэл жирэмсэлж чадахгүй байсаар ирсэн ажээ.

"Бид үнэхээр аз жаргалтай байна" гэж түүний нөхөр Ситарама Ражарао хэлсэн бөгөөд хосууд жирэмслэхийн тулд үр суулгуулах хагалгаа хийлгэжээ. Мөн Энэтхэгийн Андра Прадеш мужийн эмнэлгийн эмэгтэйчүүдийн тасгийн эрхлэгч хөгшин эмэгтэйчүүд үр шилжүүлэн суулгах явдал нэмэгдэж байгааг дурдсан юм.

"Бид олон удаа туршсаны эцэст хатагтай Яраматид суулгаж чадсан. Тиймээс бид ч гэсэн тэднээс дутахааргүй баяртай байгаа." гэж  нэмж хэлжээ.

Шари Гэтика хүүхэд төрүүлэлгүй өндөр насалсан учраас орон нутаг, тосгондоо багагүй доромжлолыг мэдэрч байсан гэнэ.
"Тэд намайг нэрний минь оронд хүүхэдгүй эмэгтэй гэж дууддаг байлаа" гэж тэр хэлсэн байна. Энэтхэгт өндөр настай эмэгтэйчүүд хийсвэр хагалгаа хийлгэж төрөх нь тийм ч ховор үзэгдэл биш юм. 2016 онд 70 настай Энэтхэг эмэгтэй Далжиндер Каур хүү төрүүлж байжээ.

73 настай эмэгтэй ихэр охид төрүүлжээ

Сэтгэгдэл бичих