Монголбанк он гарсаар 9.6 тонн алт худалдан авчээ

Монголбанк 2019 оны эхний найман сард 9.6 тн үнэт металл худалдан авсан нь өмнөх оны мөн үед 12.2 тн үнэт металл худалдан авснаас 2.5 тонноор бага буюу 21 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Монголбанк энэ оны наймдугаар сард 2.1 тн үнэт металл худалдсан авсан ба үүнээс Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 181.3 кг үнэт металл, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 147.5 кг үнэт металлыг худалдаж авсан нь өмнөх оны мөн үед 2.8 тн үнэт металл худалдан авч байснаас 745.7 кг-аар буурсан үзүүлэлттэй байна.

2019 оны наймдугаар сард 1 грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ 128,129.80 төгрөг байжээ.


Сэтгэгдэл бичих