“Роснефть” газрын тосны эрэл хайгуулын чиглэлээр манайд туслах боломжтой

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар,  ОХУ-ын “Роснефть” компанийн ерөнхийлөгч И.И.Сечин нар  уулзжээ. Уг уулзалтаар хоёр орны хамтын ажиллагааг улам өргөжүүлж Монгол Улсын Засгийн газрын зүгээс хэрэгжүүлж буй газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл мөн Хөшигийн Хөндийн шинэ нисэх онгоцны буудлыг онгоцны түлшээр тогтвортой хангах асуудлаар санал солилцжээ. Үүнээс гадна Монгол Улсын геологи, уул уурхайн салбарт тэр дотроо газрын тосны эрэл хайгуулын чиглэлээр “Роснефть” компани хамтран ажиллах, туслалцаа үзүүлэх боломжтой талаар саналаа илэрхийлсэн байна.

Сэтгэгдэл бичих