Н.Батсуурь: Нисэхийнхнээр боловсон торгуулаад, дээрээс нь загнууллаа

Чингис хаан" олон улсын нисэх буудлын үйлчилгээний ажилчдын ажлын хариуцлагагүй байдал, харилцааны ёс зүйн асуудлаар Улсын аварга Н.Батсуурь шүүмжилжээ. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа тус буудлын захирал Д.Мөнхбаатарт хандан шүүмжлэл хаяглажээ.

"Монголын баг тамирчидаа дэмжээд сайхан яваад ирлээ, 20.00 цагт олон улсын ''Чингис хаан" онгоцны буудалд буугаад хариуцлагагүй ажилчдын буруугаас ачаа тээшээ алдлаа. Нисэх буудлын дарга Д.мөнхбаатар та "танай байгууллагын үйлчилгээг хариуцан ажиллаж байгаа ажилчиддаа наад захын үйлчилгээний соёл гэдгийг сайн ойлгуул. Хүнээс мөнгө авсан бол үйлчилгээгээ бүрэн сайн хүргэж сурга. Хүний ачааг бусдад өгч явуулчаад тоодоггүй, санаа зовдоггүй юм байна. Аргаа бараад өөрөө гүйгээд ч ачаагаа олж чадсангүй.

Арга ядаад Д.Мөнхбаатар дарга руу залгалаа. Хүний үгийг нэг минут сонсох чадваргүй, НҮБ-ын гишүүн шиг завгүй хүн байдаг юм байна. Энэ нь онгоцны буудлын жижиг асуудал мэт боловч зорчигч үйлчлүүлэгчид бол том асуудал шүү. Бизнесээр 50,000 төг төлчихөөд боловсон торгуулаад, дээрээс нь загнуулаад өнгөрлөө,

Надаас өөр Монгол хүнийг бүүр дээрэлхэх байх, тэгээд гадны хүнд бол долигонох жишээтэй. Улсын нүүр царай болсон байгууллагыг удирдаж байгаа юм бол ажлаа хийсэн шиг хий. УИХ-ын гишүүд эхнэр нөхрөө том албан тушаалд тавьсан бол ажлыг нь хийлгэ. Эсвэл чадвартай, сэтгэлтэй хүнээр нь ажил хийлгэ.

Монголд газардсанаас дөрвөн цагийн дараа ачаагаа Улаанбаатар зочид буудлаас өөрөө таксидаж очиж авлаа. Нисэх буудлынхан хүргэж өгсөнгүй...Ийм л байна даа ''ҮНЭН ДҮР ТӨРХ'' гэжээ.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Иргэн - 64.119.21.2082019-09-04 19:01:36

Ийм хүний эхнэрийг яах гэж сонгосон юм бэ

Иргэн - 64.119.21.2082019-09-04 19:01:36

Ийм хүний эхнэрийг яах гэж сонгосон юм бэ

Ссссс - 182.160.36.162019-09-04 11:27:32

Ийм новшнуудыг иргэд бид сонгосон