Орост цэргийн зориулалттай хиймэл дагуул бүхий “Рокот” пуужинг хөөргөжээ

   ​Оросын нисэх ба сансрын зэвсэгт хүчин Плесецк дахь сансрын буудлаас цэргийн зориулалттай хиймэл дагуул бүхий “Рокот” пуужинг амжилттай хөөргөсөн тухай “ТАСС” агентлаг уламжиллаа.  

​Оросын Батлан хамгаалах яамны хэвлэлийн албаны мэдээлэлд, “Москвагийн цагаар 17.02-т Плесецк дахь Г.Титовын нэрэмжит нисэх ба сансрын зэвсэгт хүчний сансрын буудлаас цэргийн зориулалттай хиймэл дагуул бүхий пуужинг хөөргөх ажиллагаа төлөвлөсний дагуу амжилттай болж өндөрлөлөө” гэжээ.

​Хөнгөн ангиллын “Рокот” пуужинг зэвсэглэлээс хасагдаж буй “РС-18” баллистик пуужингийн суурин дээр М.Хруничевийн нэрэмжит төвд үйлдвэрлэдэг аж. 2000 оноос хойш “Рокот” пуужинг 30 удаа хөөргөн төрөл бүрийн зориулалттай сансрын 70 аппаратыг дэлхийн тойрог замд гаргажээ.

Н.Түвшин

Сэтгэгдэл бичих