Манай улсын нийт өр 29.7 тэрбум ам.долларт хүрч өсжээ

Монголбанкны удирдлагууд макро эдийн засгийн дүн мэдээг танилцуулж байна: 

Гадаад өр

Манай улсын гадаад актив 6.8 тэрбум ам.доллар байна. Гадаад хөрөнгө оруулалтын позиц сөрөг байна. Гадаад активын дийлэнхийг валютын нөөц, 28 хувийг бусад санхүүгийн хэрэгсэл бүрдүүлэв.     

Нийт өр 29.7 тэрбум ам.дооларт хүрч 171 сая ам.доллараар өссөн. Үүнд компани хоорондын гадаад зээллэг нөлөөлжээ.

Хугацаа хэтэрсэн зээл нийт зээлийн 10.6 хувийг эзэлж байна. Хугацаа хэтэрсэн зээлийг салбараар нь харвал барилгын салбар 25, санхүү даатгал 19, худалдаа 15, цалин тэтгэврийн зээл 13 хувийг тус тус эзэлжээ.

Харин чанаргүй зээлийн 24 хувийг уул уурхайн салбар дангаараа эзэлжээ. Нийт чанаргүй зээлийн 83 хувийг хувийн байгууллагын зээл эзэлжээ.

Нийт 741 зээлдэгчид 57 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг өнгөрсөн сард олгожээ. Эдгээр зээлийн жигнэсэн дундаж хүү нь 11.5 хувь байна. Нийт ипотекийн зээлийн 74 хувь нь хөтөлбөрийн зээл, 21 хувийг банкуудын олгосон зээл эзэлжээ.

Хүүгийн статистик

Төгрөгийн хадгаламжийн жигнэсэн дундаж хүү 11 хувь байна.

Нийт хадгаламжийн үлдэгдлээр тооцсон ЖДХ төгрөгийнх 11.5 хувь,

Нийт зээлийн ЖДХ иргэдийн зээл бол 17.9 хувь, хувийн байгууллагынх 17.7 хувь байна.

Төлбөрийн тэнцэл 456 сая ам.долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеэс сайжирсан. Урсгал дансны алдагдал 136 сая ам.доллараар буурсан. Экспорт өссөн нь голлох эерэг нөлөө үзүүлжээ. Мөн санхүүгийн дансны тэнцэл 400 сая ам.доллараар өсжээ. ААН-үүдийн гаргасан бондын эх үүсвэр үүнд нөлөөлсөн гэв.

УЛААНБААТАРЫН ИНФЛЯЦ 9 ХУВЬД ХҮРСЭН НЬ МАХНЫ ҮНИЙН ӨСӨЛТТЭЙ ХОЛБООТОЙ

Дээрх мэдээллийг өгсний дараа сэтгүүлчдийн асуултад хариулав:

Монгол банкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа : Инфляц долдугаар сарын байдлаар улсын хэмжээнд 7.7 хувь байсан. Төрийн мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг УИХ-аас батлахдаа инфляцыг 8 хувьд тогтворжуулахаар баталсан.  Бид эртнээс гадаад өр төлөх хугацаа дөхсөн тул бэлтгэлтэй байхыг анхааруулсаар ирсэн.

Улаанбаатарын инфляц 9 хувьд хүрсэн нь махны үнийн өсөлттэй холбоотой. Энэ сард бензиний үнэ буурсан нь инфляцад эерэгээр нөлөөлсөн. Сүүлийн нэг жилд хатуу түлш буюу мод, нүүрсний үнийн өсөлт инфляцыг өдөөж байв. Энэ намраас сайжруулсан түлш хэрэглэхээр инфляц буурах болов уу. Мөн хүнсний шинэ ногооны үнэ эерэг нөлөө үзүүлнэ. 2020 он хүртэл инфляцийг 8 хувьд тогтоон барих зорилт биелнэ.

2020 онооос бид гадаад өрөө төлж эхэлнэ. Хувийн болон улсын өрүүд бий. Гадаад орчинд тодорхой бус байдал бий ч манай экспортын бүтээгдэхүүний үнэ тогтвортой байна. Алт, төмрийн хүдрийн үнэ өсөж, зэсийнх 6000-аас 5600 ам.доллар болж буурсан. Нүүрсний үнэ тогтвортой байна. Энэ мэтээр эдийн засгийн ерөнхий нөхцөл байдлыг харвал харьцангуй сайн байна. Энэ нь гадаад өрийг дахин санхүүжүүлэхэд сайнаар нөлөөлнө. АНУ-ын бондууд, Холбооны нөөцийн банкны бодлогын хүү өрийг дахин санхүүжүүлэхэд эерэгээр нөлөөлнө. Бид эртнээс гадаад өр төлөх хугацаа дөхсөн тул бэлтгэлтэй байхыг анхааруулсаар ирсэн.

Валютын нөөцөө өсгөхөд анхаарч байгаа ч ам.долларын ханш чангарч, дарамт болж байна.

Санхүүгийн зохицуулах хорооны удирдлагуудтай бид өнөөдөр уулзсан. Зээлийн хүүг бууруулах ажлыг банк бус санхүүгийн байгууллагад нэвтрүүлэх боломжийг ярилцан, санал солилцсон юм. Тус байгууллага зээлийн хүүг бууруулах ажлыг дэмжин ажиллахаа илэрхийлсэн.

Арилжааны банкуудын хэрэглээний зээлийг хязгаарласнаар олон эерэг үр дүн гарсан. Түүвэр судалгаа хийж үзэхэд өр орлогын харьцаа 69 хувь байсан бол 2019 оны зургадугаар сарын байдлаар 58.9 хувь болж буурлаа. Иргэд нийт орлогынхоо 58 хувийг зээлд өгч байна гэсэн үг.  

Ингэснээр нийт хэрэглээний зээлийн түвшин 200 тэрбум төгрөгөөр буурсан. Ер нь Жижиг дунд бизнесийн зээлийн чанаргүйдэлт харьцангуй бага байдаг.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

asass - 202.21.109.1362019-08-29 22:49:54

29.7 terbum dollariin zeeliin 88% ni MAH zasag tednii XXK avsan baidag yum daa