Нөхөртөө хамар чихээ тасдуулсан "Биби Айша" бүсгүй

Биби Айша хэмээх энэ афган бүсгүй одоо бол 27 настай. Лалынхны харгис ёс заншлаар 12-хон настайдаа талибаны нэг удирдагчийн эхнэр болсон тэрээр өгүүлшгүй их зовсон нэгэн.Эр нөхрийнхөө морины жүчээнд хоёр жил амьдрахдаа өдөр бүр хадмууддаа босож чадахгүй болтлоо зодуулж олон хоногоор ухаангүй хэвтэхэд хүрдэг байж.Тиймээс ч охин эр нөхрөөсөө зугатвал гэмт хэрэг гэж үзэж хорьж шийтгэдэг нутгийнхаа хуулийг сөрж арга буюу оргосон хэдий ч баригдан хагас жил Кандагарын эмэгтэйчүүдийн шоронд хоригджээ.

Ял нь ч дуусч охиныг шүүхийнхэн аавд нь хүлээлгэж өгөхөд мугуйд эцэг нь нөхөрт нь буцааж өгчээ.Харин харгис нөхөр нь охиныг ууланд аваачиж хамар чихийг нь огтлон үхлүүт хаясныг америк цэргүүд олж нутаг руугаа авч явсан байна.Ингэж 2010 онд 18 настайдаа АНУ-д ирсэн охин "Time" сэтгүүлд зургаа тавин ярилцлага өгснөөр НҮБ болон олон улсын анхаарлыг афган бүсгүйчүүд рүү хандуулж чадсан юм. Гоо сайхны хагалгаанд орж хамар чихтэй болсон Айша одоо америкт сурч амьдарч байна.

О. Аянаа-н зураг.

О. Аянаа-н зураг.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

- 202.9.42.1722019-08-29 20:13:12