Орост “Begaero” хэмээх нисдэг такси зохион бүтээжээ


Оросын "Авиационно-космическиетехнологии" компанид зохион бүтээсэн Begaero” хэмээх нисдэг таксигийн туршилтын загварыг зохион бүтээж удахгүй болох олон улсын нисэх технологийн “МАКС-2019” шоуны үеэр танилцуулах тухай “ТАСС” агентлаг мэдээлж байна.

Begaero” бүрэн автомат удирдлагатай нисгэгчгүй төхөөрөмж бөгөөд 2025 оноос ашиглагдаж эхлэх ба нийт 9 тэрбум ам.доллараар үнэлэгдэж буй нисдэг таксины дэлхийн зах зээлийн 15 хувийг эзлэхээр төлөвлөгджээ.

Оросын нисдэг такси дөрвөн зорчигчийн суудалтай, 1500 кг ачаа зөөвөрлөх ба цагт 420 км хүртэл хурдлан 400 км зам туулах техникийн үзүүлэлттэй юм байна. Begaero”-гийн бүх эд ангийг Орост зохион бүтээж үйлдвэрлэх ажээ.

Н.Түвш

Сэтгэгдэл бичих